/ / ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Захиргааны удирдлагын тасгийн түүх нь Цагдаагийн хэлтсийн түүхтэй салшгүй холбоотой. Анх захиргаа аж ахуйн алба нь хуучин Налайх буюу тэр үеийн Хятад районы ар талд нэг давхар галлагаатай цагаан байшинд үйл ажиллагаагаа явуулж байх үед нягтлан бодогч, нярав, жолооч, үйлчлэгчтэйгээр ажлаа эхэлсэн түүхтэй.

Санхүү аж ахуйн алба нь алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлс, хоол, албаны дүрэмт хувцасны хангалтын асуудлыг бүрэн хариуцаж, албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бичиг хэргийн болон бусад материал, хүн нэг бүрийн хамгаалах, тусгай хэрэгсэл, тавилга эд хогшил, техник хэрэгслээр хангах, албаны бэлэн байдал авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, найдвартай ар тал  болж албан үүргээ зохих журмын дагуу нэр төртэй биелүүлж ирсэн.

Тус тасаг нь захиргаа аж ахуйн алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 315 дугаар тушаалаар Дэмжлэг үзүүлэх тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг нэртэйгээр тасгийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 2, ахлах нягтлан бодогч 1, нярав 1, холбоо мэдээллийн инженер 1, бичиг хэргийн эрхлэгч 1, бичээч 1, цагдаа жолооч 1 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна