/ Байгууллага / Харьяа нэгж / Мөрдөн байцаах тасаг /

МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

Нийгмийн дотоод хэргийн яамны сайдын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх нэгдүгээр хэлтсийн ажлаас мөрдөн байцаалтын ажлыг тусгаарлан “... ард иргэдийн өргөдөл гомдлыг шалган барагдуулж, мөрдөн байцаалт явуулах...” үүрэгтэй тусгай групп байгуулагдсанаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах албаны анхны суурь тавигджээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 240 тоот тушаалаар Мөрдөн байцаах тасаг,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн 315 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх албыг нэгтгэн зохион байгуулж улмаар Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/284 тоот тушаалаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг бий болсон.

Одоо тус тасаг нь тасгийн дарга 1, ахлах мөрдөгч 2, мөрдөгч 4 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна