/ Байгууллага / Харьяа нэгж / Удирдлага /

УДИРДЛАГА 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийн байцаагчийн 103 орон тоо нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын мөн оны А/316 дугаар тушаалаар Урьдчилан сэргийлэх  хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн бүтцэд өөрчлөлт оруулсан.

Урьдчилан сэргийлэх хэлтэс нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох  хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээнд  үндэслэн урьдчилан сэргийлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллах, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх чиглэлээр  зохион байгуулсан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг  үүргийг хэрэгжүүлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрх хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан  сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тус цагдаагийн хэлтсийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,  Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 5 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна