/ Байгууллага / Харьяа нэгж / Эрүүгийн цагдаагийн тасаг / ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

1958 онд НАХ байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж МАХН-ын Төв хорооны УТГ-ны 1958 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 166 дугаар тогтоол гарч, энэ шийдвэрийн дагуу НАХЯ-ны сайдын 1958 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 298 тоот тушаалаар Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын зохион байгуулалтыг өөрчлөн, Налайх хотын Цагдан сэргийлэх ангийг “Зургадугаар анги” болгон, даргаар нь дэд хурандаа, “Хүндэт Чекист” Ч.Саарал томилогдон, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр а/х Чүлтэмсүрэн, өмчийн төлөөлөгчөөр а/х Дэмбэрэл, тусгай төлөөлөгчөөр а/х Банзар зэрэг хүмүүс ажиллаж байсан үеэс эхлэлтэй.

Одоо тус тасаг нь Дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга 1, эрүүгийн ахлах төлөөлөгч 1, эдийн засгийн ахлах төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 1, МХГХТХ-ийн эрүүгийн төлөөлөгч 1, хэсгийн төлөөлөгч 2, жижүүрийн ахлах офицер 4, мэдээлэл хүлээн авагч цагдаа 4, цагдаа-жолооч 1, нийт 16 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

Тус тасгийн түүхэн он жилүүдэд хүндэт чекист 1, цэргийн хүндэт 8, цагдаагийн алдар 14, цагдаагийн гавьяа тэмдэгээр 18 алба хаагч нар ажил хөдөлмөрөөрөө манлайлан амжилт гарган шагнагдаж байсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна