/ Олон нийтийн цагдаа / Дүрэм, тавигдах шаардлага / ”Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”

”Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”

2014 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр               дугаар 568.                               Улаанбаатар хот

 

Дүрэм батлах тухай

 

            Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1.”Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

            2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, нэгдсэн сургалт зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т тус тус үүрэг болгосугай.

            3.Олон нийтийн цагдаагийн ажилтан албан үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааны журам, заавар боловсруулах ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, батлуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т даалгасугай.

            4.Тушаалыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар/-д даалгасугай.

            5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382, 492 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

            ДАРГА, ТЭРГҮҮН

            КОМИССАР                                                                         С.БААТАРЖАВ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна