/ / АРХИГҮЙ ОРЧИН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ

АРХИГҮЙ ОРЧИН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ

2016 оны 9 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулагдаж байгаа “АРХИГҮЙ ОРЧИН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалдан борлуулдаг, давхардсан тоогоор 85 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн 4 зөрчлийг илрүүлж, 2 аж ахуйн нэгжийг 500,000 төгрөгөөр, 2 иргэнийг 85,000 төгрөгөөр, нийт 585,000 төгрөгийн торгууль ногдуулж, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МАДИНАЖАН“ ХХК–ний БҮЖИН хүнсний дэлгүүр нь насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил гаргасан тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын захирагчийн албанд хүргүүлсэн. Цаашид зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад тухай бүр хариуцлага тооцон ажиллана.

Мөн арга хэмжээний хүрээнд гудамж талбайд архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчсөн 18 иргэнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 7-30 хоногоор баривчлуулж, удаа дараа захиргааны зөрчил гарган саатуулагдсан 5 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна