/ / ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

        Улаанбаатар хотын цагдаагийн газраас Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах удирдамжийн дагуу тус цагдаагийн хэлтэст 2016 оны 09 дүгэр сарын 23-ны өдөр  эмч нарын баг ирж алба хаагчдад үзлэг, шинжилгээ хийж ажилласан.

Үзлэг шинжилгээ хийх ажлын хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран нийт 90 алба хаагчид цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг урьдчилан хийлгэх ажлыг зохион байгуулсан.

Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс 69 алба хаагчид вируст хепатитын шинжилгээг хямдралтай үнээр хийж, эмчилгээ зөвлөгөө өгч, 60 алба хаагчийг үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамруулсан.

Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт 105 алба хаагч хамрагдахаас 4 буюу 3,8  хувь нь өвчтэй, 4 буюу 3,8 хувь нь сургалтын чөлөөтэй 4 буюу 3,8 хувь нь өвчтэй, 1 буюу 0,9 хувь нь захиргааны чөлөөтэй, 1 буюу 0,9 хувь нь ажилтай, 12 буюу 114 хувь нь хамрагдаагүй, 79  алба хаагч буюу 75,2 хувь нь хамрагдсан болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна