/ / ЦАГДАА МӨРДӨСТЭЙ ИРГЭН

ЦАГДАА МӨРДӨСТЭЙ ИРГЭН

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас санаачлан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн хэмжээнд Цагдаа мөрдөстэй иргэн арга хэмжээг зохион явууллаа.

Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ цагдаагийн байгууллага алба хаагчдын гаргаж буй хичээл зүтгэл, албаны онцлог, шуурхай байдал, тулгардаг бэрхшээл зэргийг арга хэмжээнд оролцсон иргэдээр дамжуулан дүүргийн иргэдэд хүргэх, тэдэнд цагдаагийн байгууллага, алба хаагчдын талаар эерэг зөв бодол тогтоосноор Иргэн-Цагдаагийн харилцааг шинэ түвшинд хүргэх зорилгоор уг арга хэмжээний эхний шатыг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт энгийн ажиллаж амьдардаг эмч, багш, цэргийн ангийн офицер, малчин, сурвалжлагч, дуучин, өндөр настан зэрэг иргэдийн дунд зөв нэртэй явдаг оршин суугаа орчныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн 6 иргэн тухайн өдрийн 09.00-18.00 цагийн хооронд цагдаагийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэн хорооны хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаагийн хамт ажиллав.

Цагдаа мөрдөстэй иргэд маань дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл хүлээн авагч, саатуулах байрны цагдаа, машинт эргүүлийн цагдаа, зохицуулагч цагдаагаар өдрийн турш хуваарийн дагуу ажиллахдаа иргэдийн худал дуудлага мэдээлэл өгдөг байдал,  саатуулагдаж байгаа иргэдийн гаргадаг зан авир, зөрчил гаргаад торгуулж байгаа иргэдийн харьцаа зэргийг цагдаа хүний нүдээр харж цагдаагийн албаны онцлог, тулгардаг бэрхшээлийг ойлгосноо өгүүлж энэхүү арга хэмжээгээ тогтмол үргэлжүүлэн өргөн хүрээнд олон иргэдийг хамруулахыг хүссэний зэрэгцээ бидний ажил мэргэжлийн талаар амьдардаг хороо, гудамж, байрныхандаа зөвөөр ярьж ойлгуулан манай албыг дэмжиж явахаа илэрхийлсэн.

Арга хэмжээний талаар орон нутгийн “Налайх”, “Буян Налайх” телевизүүд болон “Налайхын амьдрал” сониноор сурталчлан олон нийтийн хүртээл болгосон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна