/ / “МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХӨГЖЬЕ” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХӨГЖЬЕ” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2024 оны удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан 6 уриалгын хүрээнд Z-Generation үеийнхэнд Монголын түүх, уламжлалыг сурталчлах, багаар ажиллах чадвар суулгах, хамтач нийтэч байдлыг идэвхжүүлэх зорилгоор тус хэлтсийн дэд ахлагч цолтой алба хаагчдыг оролцуулан  “Маргаашийн төлөө хөгжье” соён гэгээрүүлэх өдөрлөгийг энэ өдрийн 10.00-22.00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Соён гэгээрүүлэх өдөрлөгт тус хэлтсийн 20-21 насны дэд ахлагч цолтой 20 алба хаагчийг оролцуулж, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын “Цагдаагийн музей”-г үзүүлж, багаар нь өдрийн хоолоор дайлж, “Чингисийн өв музей”-г үзүүлж, Сүхбаатарын талбайд дурсгалын зураг авахуулж, 17.00 цагаас Улсын Филармонийн Морин хуурын чуулгын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэний Талархлын тоглолтыг үзүүлж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна