/ / ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ БАЙРЛУУЛЛАА

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ БАЙРЛУУЛЛАА

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн 2 дугаар хороонд байрлах Голомт цогцолбор сургууль, 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр сургууль, 8 дугаар хороонд байрлах Эрдмийн оргил цогцолбор сургууль орчмын зорчих хэсэгт явган хүний гарцын лэд гэрэлтүүлэг байрлуулах ажлыг “Алтан нутуг гэрэгэ” ХХК-иар гүйцэтгүүлэн, ашиглалтад орууллаа.

Мөн “Гоё тавилга” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжилтээр “Алтан нутуг гэрэгэ” ХХК-тай гэрээ байгуулан, дүүргийн 1 дүгээр хороо “Буян Налайх” худалдааны төвийн 4 замын уулзвар хэсэгт явган хүний гарцын лэд гэрэлтүүлэг байрлуулан ашиглалтад оруулж ажиллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 6 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь сургууль орчмын зорчих хэсэгт явган хүний гарцын лэд гэрэлтүүлэг байрлуулах ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхэд шаардагдах төсвийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна