ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU нэрийн сүлжээ 4, GS-25 нэрийн сүлжээ 2, нийт 6 сүлжээ дэлгүүр, 3 цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдох болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, оршин суугаа газраасаа алга болсон хүн, хүүхдүүдийг мэдээлэх, хамтарч ажиллах тухай 6 заалт бүхий 202415002 дугаартай “Зөвлөмж”-ийг хүргүүлсэн.