/ / ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГААН ЗОХИОН БАЙГУУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГААН ЗОХИОН БАЙГУУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус хэлтсээс өвлийн улиралд хурдан морины уралдаан, сунгаан зохион байгуулагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хурдан морины уралдаан, сунгаан зохион байгуулагдаж болзошгүй байна гэх мэдээллийн дагуу шуурхай шалгалтын ажиллагааг явуулж, хурдан морьдыг хөлсөлж байсан иргэдийг тараах ажлыг 2 удаа зохион байгуулсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу 2024150003 дугаартай шаардлага бичиж, “Налайх Хүлэг Эрдэнэ” ТББ болон Налайх дүүрэгт оршин суудагч 16 уяачид тараан өгч, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна