/ /

 ТУС ХЭЛТСЭЭС САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алба хаагчдад эерэг хандлагыг түгээх, сахилгын зөрчлийг бууруулах зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Төрийн дуулал эгшиглүүлэн эхлүүлж, 2023 онд алба хаагчдаас гаргасан сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөл, үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийж, “Хувь хүний сэтгэлгээ, хандлага, ёс зүй” сэдвээр Сэтгэл судлалын дэд профессор, сэтгэл зүйч Б.Баттөмөр лекц уншлаа.

Мөн цагдаагийн байгууллагад 15 жилээс дээш хугацаанд ажиллахдаа сахилгын шийтгэл авагдаж байгаагүй алба хаагчдыг алдаршуулж, “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх журам”-аар гарын авлага бэлтгэн тарааж, зөвлөгөөнөөс “САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ БОЛЦГООЁ” гарган, “Монгол” нэртэй уран сайхны киног алба хаагчдад үзүүлснээр өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна