/ / НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА.

НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09/01 дүгээр тогтоолоор батлагдан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Аюулгүй Налайх” арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын 2023 оны “Нийтийн хэв журам сахиулах эргүүл ажиллуулах тухай” А/65 дүгээр захирамжаар батлагдсан хуваарийн дагуу “Arcgis” программаар тодорхойлсон гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа цэгүүдэд тайлант хугацаанд 53 төсөвт байгууллагын 915 ажилтнуудыг ажилтан, алба хаагчийг нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Нийтийн эргүүл”-ээр ажиллуулж, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцууллаа. 

Гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, эмзэг цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Дотоод аудит, Соёлын ордон, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Спортын хороо, “Налайх ШУХМТ”  ОНӨААТҮГ, Татварын хэлтэс, Герман Монголын хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан, алба хаагчдыг нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нийтийн эргүүл”-ээр ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна