/ / “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг угтаж нийт алба хаагчдын дунд “Монгол бахархлын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдын түүхийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, Монголын Үндэсний эв нэгдэл, ёс жаяг, зан заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол бахархлын өдөр ба Чингис хаан одонт эрхмүүд” сэдвээр мэдээлэл хийж, морин хуур эгшиглүүлсэн.

Мөн нийт алба хаагчдын дунд “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, “Тэргүүн байр”-нд Захиргааны удирдлагын тасгийн сэтгэл зүйч Б.Түвшинбат, “Дэд байр”-нд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Өнөрболд нар шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна