/ / НИЙТИЙН БАЙРНУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙТИЙН БАЙРНУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус хэлтсээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар эрүүл мэндийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтэс, Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс хамтран баталсан “Нийтийн байрны барилга, байгууламжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах удирдамж”-ийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дүүрэгт нийтийн байрны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 6 иргэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шаардлагыг өгч, хууль, эрх зүйн хүрээнд барилга байгууламж, эрүүл ахуй, хог хаягдал, хөрс, галын аюулгүй байдлын стандартыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна