/ / ХЭЛТСИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХЭЛТСИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Тус хэлтсийн соён гэгээрүүлэх ажлын болон тэмцээн, уралдааны төлөвлөгөөний дагуу “Хэлтсийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.


Тэмцээнд тус хэлтсийн 7 тасаг, Ахмадын зөвлөл, Налайх дүүрэг дэх Шүүхийн шинжилгээний хэлтсээс 9 баг тамирчид хурд хүч, авъяас чадвараа дайчлан оролцож, Захиргааны удирдлагын тасаг, Мөрдөн байцаах тасгийн хамтарсан баг “Тэргүүн байр”, Налайх дүүрэг дэх Шүүхийн шинжилгээний хэлтэс, Ахмадын зөвлөлийн хамтарсан баг “Дэд байр”, Эрүүгийн цагдаагийн тасгийн баг “Гуравдугаар байр”, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Дөлгөөн “Шилдэг тоглогч”-оор шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


Мөн эмэгтэй алба хаагчдаас бүрдсэн 2 багийг бүрдүүлэн бооцоот тоглолтыг зохион байгуулсан.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна