/ / ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Тус хэлтсээс 2023 оны эхний 03 дугаар улирлын Тайлангийн хурал, Сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгуулж, 2023 оны эхний 09 сард хийсэн ажлын тайлан, сахилгын мэдээллийг нийт алба хаагчдад танилцуулж, алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсож ажиллалаа.

Сахилгын зөвлөгөөн, тайлангийн хурлыг эхлэх үед алба хаагчдад урмын үгтэй чихэр, халуун кофегоор дайлж, алба хаагч бүрт сургалт, соён гэгээрүүлэх ажил болон сахилгын зөрчлийг бууруулах ажлын санал авах хуудсыг тарааж, алба хаагчдад тулгамдаж буй асуудал, шаардлагатай сургалт, соён гэгээрүүлэх ажлын саналыг авсан.


Арга хэмжээний үеэр тус хэлтсээс энэ оны эхний 09 сард сахилгын зөрчилд холбогдсон алба хаагчид хамт олондоо амлалт өгч, доктор М.Амарбаясгалан “Цагийн менежмент ба эерэг хандлага, хувь хүний хөгжлийн асуудал” сэдвээр сургалт орсон.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын болон Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар шагнагдсан 6 алба хаагчид шагнал гардуулж, амжилт хүсэх ажлыг зохион байгуулсан.


Энэ оны эхний хагас жилийн Сахилгын зөвлөгөөнөөс гаргасан “ЗӨВ ХАНДЛАГАТАЙ- ЭЕРЭГ БОДОЛТОЙ-САХИЛГЫН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН БАЙЦГААЯ.” уриалгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг нийт алба хаагчдаас дэмжлээ.







СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна