/ / НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА.

НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА.


Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09/01 дүгээр тогтоолоор батлагдан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Аюулгүй Налайх” арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын 2023 оны “Нийтийн хэв журам сахиулах эргүүл ажиллуулах тухай” А/154 дүгээр захирамжаар батлагдсан хуваарийн дагуу “Arcgis” программаар тодорхойлсон гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа цэгүүдэд энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Дотоод аудитын алба, “Налайхын Дулааны станц“ ТӨХК, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба”, “Налайх Тохижилт үйлчилгээ”, “Чандмань Налайх”, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ууд, Албан бус-Насан туршийн боловсролын төв, Боловсрол, Статистик болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан, алба хаагчдыг нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нийтийн эргүүл”-ээр ажиллаа.


-Ажилтан, алба хаагчдыг “Нийтийн эргүүл” гэсэн бичиглэл бүхий хантаазаар ханган, цагдаагийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгүүлж, дээрх байгууллагын 22 ажилтан, алба хаагч ажиллаж олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан 12 зөрчлийг илрүүлэн, нийт 120000 төгрөгөөр торгож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 11 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэн эрүүлжүүлж ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна