/ / АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон Улсын Ахмадын баярын өдрийг угтан тус хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр МУСТА Л.Нарангэрэл, залуу дуучин Б.Жаргалсайхан, ТВ-9 телевизийн нэвтрүүлэгч Л.Эрдэнэбаатар, Налайх дүүргийн “Эрхэс” хамтлаг зэрэг уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, “Монгол цагдаа” медалиар 18, Налайх дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт жуух”-аар 2, нийт 22 ахмад ажилтныг шагнаж, ахмад ажилтнуудын дурсгалтай гэрэл зургаар бэлтгэсэн видео бичлэгийг үзүүлж, “Мобиком” ХХК-ийн Налайх дүүрэг дэх салбартай хамтран ахмад ажилтнууддаа шинэ дугаар үнэгүй өгч, шинэ дугаар авсан хэрэглэгчдээс 15 азтан шалгаруулж, гарын бэлэг гардуулсан.
Мөн нийт ахмад ажилтнууддаа гарын бэлэг гардуулж, мэндчилгээний хуудсаар дамжуулан азтан шалгаруулж, азтай 3 ахмад ажилтанд мөнгөн домбо бэлэглэлээ.


НИЙТ АХМАДУУДДАА ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна