/ / НАЛАЙХ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНД ‘’НОГООН БҮС’’ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНД ‘’НОГООН БҮС’’ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, 1-р хорооны ажлын албатай хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам, олон нийтийн газрыг камержуулах зорилгоор ‘’Ногоон бүс’’ төсөл арга хэмжээг дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрийн 35 цэгт 135 камерыг шинээр байршуулах бөгөөд 4000 метрийн урттай шилэн кабель татах ажлыг хийж гүйцэтгэн ажлын явц 90 гаруй хувьтай хэрэгжиж байна. Цаашид дээрх төслийг хэрэгжүүлэхэд иргэд аж ахуй нэгжийн оролцоо чухал тул хамтран ажиллахыг уриаллаа.
Ногоон бүс болсноор зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах олон талын ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна