/ / АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус хэлтсээс 2022-2023 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батбаатар, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Отгонжаргал, мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Чулуунбат, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонболд нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, хэлтсийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхаж, ахмад ажилтнуудыг залуу алба хаагчдад танилцуулан алдаршуулж, тэдний дурсгалтай гэрэл зургаар бэлтгэсэн видеог үзүүлж, алба хаагч, ахмад ажилтнуудын сэтгэлийн үгийг сонслоо.

Цагдаагийн байгууллагад залуу насаа зориулж, халуун сэтгэлээр зүтгэж байсан ахмад ажилтнууддаа сайн сайхан бүхнийг хүсье.

МОНГОЛ ЦАГДАА МЭЛМИЙ ТУНГАЛАГ, ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна