/ / ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГА, НИЙГМИЙН АЖИЛТАН НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГА, НИЙГМИЙН АЖИЛТАН НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөлт, хонхны баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх “ТӨГСӨЛТ” тусгай арга хэмжээний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтан нартай уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад тус хэлтсийн удирдлага, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хороо хариуцсан хэсгийн байцаагч, хороон цагдаа, “Герман-Монголын хамтарсан ашигт малтмал техникийн их сургууль”, Албан бус сургалтын төв, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнууд оролцлоо. 

Оюутан, сурагчдын анги дэвших, төгсөлтийн арга хэмжээ болж байгаатай холбогдуулан төгсөгчдөд “Боловсролын гэрчилгээ” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гарган, оюутан, сурагчдын дунд хууль сурталчлах, гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар 2023150017 дугаар шаардлагыг өгч, мэдээлэл хийлээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна