/ / “ДУАТЛОН”-Ы АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ДУАТЛОН”-Ы АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Алба хаагчдын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуатлоны спортыг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Дуатлон”-ы аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний 30-аас дээш насны эмэгтэй төрөлд: Тэргүүн байранд олон нийтийн цагдаа Л.Ууганцэцэг, дэд байранд хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Туяасайхан, гутгаар байранд Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахлах ахлагч Х.Алмагүль, -30-аас дээш насны эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч М.Мягмарсүрэн, дэд байранд хороон цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Ууганбаатар, гутгаар байранд зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Жанболд,

- 18-29 насны эмэгтэй төрөлд: Тэргүүн байранд олон нийтийн цагдаа  Х.Хулан, дэд байранд Эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нандин-Эрдэнэ, гутгаар байранд Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Э.Уранцацрал,

- 18-29 насны эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд цагдаагийн дэд ахлагч Ч.Хүрэлчулуун, дэд байранд цагдаагийн дэд ахлагч Д.Тэнгис, гутгаар байранд цагдаагийн дэд ахлагч С.Шинэхүү,

- 40-өөс дээш насны эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Энхболд, дэд байранд хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Оюунболд, гутгаар байранд цагдаагийн ахлах ахлагч Н.Ганбаатар нар тус тус шалгарч, Өргөмжлөл, медалиар шагнууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна