/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.05.04/ Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх Уурхайчдын талбайд зохион байгуулагдлаа.

✅Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Бригадын генерал А.Дулаанжаргал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар, Цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа М.Энхбаяр, Налайх дүүргийн Засаг даргын Тамгийн газрын дарга Ж.Алтангэрэл, Налайх дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Пүрэвдорж, Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд, Тамгийн дарга Б.Мөнхбат, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Энхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Батсайхан, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Ууганбаяр, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч, хурандаа Ш.Аюурзана, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Э.Харцага, Хилийн цэргийн 303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Мягмардорж, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбат, Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвийн дарга Х.Анхбаяр нар оролцлоо.

✅Монгол улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар

-Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, 

-Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар нарыг шагнав.

✅Туг цэнгүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Тусгай хүчний цэргийн командлалын харъяа Тусгай хүчний 350 дугаар бателионы алба хаагчид гардан тулааны үзүүлбэр үзүүлж, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна