/ / ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ БАЙГУУЛЛАГА, ХОРОО” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ АЯНЫГ ЗАРЛАЛАА.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ БАЙГУУЛЛАГА, ХОРОО” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ АЯНЫГ ЗАРЛАЛАА.

Аюулгүй Налайх” арга хэмжээний хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй БАЙГУУЛЛАГА, ХОРОО” уриалга гарган туг аялуулах, болзолт аяныг зохион байгуулах Ажлын хэсэг энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд дүүргийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлага, хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгууллаа.
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, 8 хорооны дунд өрнүүлэх “Гэмт хэрэг зөрчилгүй БАЙГУУЛЛАГА, ХОРОО” аяны зорилго, зохион байгуулагдах хугацаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, дүгнэх шалгуур үзүүлэлт, шалгаруулалт, хүрэх үр дүн, шагнал урамшууллын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, иргэдийн үүрэг, оролцоо” сэдвээр Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор М.Батхишиг, дүүргийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Гүлбану нар мэдээлэл хийлээ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна