/ / “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Тэрэлж Багануур салдаг уулзварын замын цагдаагийн постон дээр 14.00 цагт зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Нарантуяа, тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Үйтүмэн нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Аяны үйл ажиллагааг нээж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Нарантуяа цугларсан иргэд, жолооч нарт зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уриалга дэвшүүлж, тус хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Мягмарсүрэн “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аяны зорилго, орон нутгийн замд болон дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаарх тоо баримтыг танилцуулж, Монгол Улсын Гавьяат тамирчин боксчин Т.Үйтүмэн нарын зочид, төлөөлөгчид жолооч нарт уриалга дэвшүүлэх, санамж, сэрэмжлүүлэг тараах нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.
Үйл ажиллагааны үеэр иргэд, жолооч нарт 89 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тарааж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Загалын асгат”, “Кунсулу” жолооны сургалтын төвийн жолооч, иргэдийн дунд дунд Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ? “АХА” тэмцээнийг зохион байгуулж, эхний 2 байранд шалгарсан жолооч нарт гарын бэлэг гардуулсан.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийт 500 гаруй жолоочид хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХАМТДАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна