/ / ОХУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЪЯА АКАДЕМИ, ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

ОХУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЪЯА АКАДЕМИ, ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-25-ны хооронд Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулах тул зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагчид болон өмнөх жилүүдэд ерөнхий эрдмийн шалгалтад 60-аас дээш оноо авсан, ЭЕШ-ын дүн хүчин төгөлдөр үйлчилж буй иргэдээс бүртгэж, элсүүлнэ.
Бүртгэлийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд явуулна.

Бакалаврын сургалтад элсэгчдээс монгол хэл, орос хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн 4 төрлөөр мэдлэг, ур чадварын шалгалт, ярилцлага авна.
Дараах мэргэжлээр элсэлт явагдана. Үүнд:
1. Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/
• Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;
• Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;
• Тусгай радио-техникийн систем;
• Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;
• Эдийн засгийн аюулгүй байдал;
• Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;
2. Магистрантурын хөтөлбөр (2 жил):
• Хүний нөөцийн удирдлага
3. Адъюнктурын хөтөлбөр (3 жил)
• Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй

Элсэлтийн шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс бүртгэхгүй болохыг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна