/ / НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ 2017 ОНЫ САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ 2017 ОНЫ САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь 2017 оны сахилгын зөвлөгөөнөө зохион байгуулахдаа хэв маягийг өөрчилж "БАХАРХАЛ" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд сахилгын арга хэмжээ авагдаагүй 42 алба хаагчаа тодруулан батламжилж, тэдгээр алба хаагчид болон гэр бүлд нь баяр хүргэсэн. Уг арга хэмжээнд Монголын Цагдаагийн байгууллагын ахмадын зөвлөлийн дарга, хурандаа Н.Гаравсүрэн, Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар уригдан оролцож, бахархалт алба хаагчдад хүндэтгэл үзүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагад ажиллах 15 жилийн хугацаандаа сахилга ёс зүйн зөрчил гаргаагүй эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаатарыг гэр бүлийн хамт БНХАУ-ын Манжуур хотод аялах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна