/ / ҮЕР УСНЫ АЮУЛААС АНХААРЧ, СЭРЭМЖИЛЦГЭЭЕ

ҮЕР УСНЫ АЮУЛААС АНХААРЧ, СЭРЭМЖИЛЦГЭЭЕ

Ойрын үед хур бороо ихтэй, үер, усны аюулаас сэрэмжлэх шаардлагатай байна. Зуны улиралд иргэд гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэй голын ай сав газар, орчинд амрах нь их байдаг.  Амрахдаа  архи согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдэд тавих анхаарал нь сулардаг. Үүнээс үүдэн бага насны хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн усанд живж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдлууд гардаг. Мөн эд зүйлээ хулгайд алдах, дээрмийн халдлагад өртөх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрах, бусдын биед гэмтэл учруулж хэрэгт холбогдох, хэргийн хохирогч болдог. Тиймээс голын ай сав газар, орчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн зуны улиралд сургууль, цэцэрлэгийн амралтын үеэр хүүхэд хүүхдээ харж, эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж сулрах үеэр хүүхэд тагтнаас унах, түлэгдэх, жорлон болон нүхэнд унах гэх мэт ослуудын тоо нэмэгддэг. Үнэхээр хүүхэд харах том хүнгүй бол гэртээ үлдсэн хүүхдүүдтэйгээ ойр ойрхон утсаар ярьж, анхаарал хандуулж байгаач ээ. Зуны гурван сар эцэг, эх, асран хамгаалагч та бүхний хүүхдэдээ хамгийн их анхаарал хандуулах үе шүү гэдгийг дахин дахин анхааруулъя.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна