АХМАД АЖИЛТНУУД, АЛБА ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН 5 ТӨРЛӨӨР ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90, Цагдаагийн ахмадын холбооны 50, Мөрдөн байцаах албаны 70, “Хүч” спорт хорооны 70 жилийн ойг тохиолдуулан ахмад үе, залуу алба хаагчдын харилцаа, холбоог бэхжүүлж, ахмад ажилтнуудын ажлын дадлага, туршлагаас суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Даам, Шатар, Дартс, Ширээний теннис, Билльярд-ны тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж ажиллалаа.
Тэмцээний даамны төрөлд хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Наранбаатар “Тэргүүн” байр, ахмад ажилтан бэлтгэл цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэр-очир “Дэд” байр, холбоо, мэдээллийн инженер Б.Нямдорж “Гутгаар” байр, шатрын төрөлд цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Гэрэлт-Ирээдүй “Тэргүүн” байр, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Мөнхбаяр “Дэд” байр, эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Доржбат “гутгаар” байр, Дартсны төрөлд жижүүрийн дуудлага хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Б.Батмөнх “Тэргүүн” байр, ахмад ажилтан бэлтгэл цагдаагийн ахлах ахлагч Б.Эрдэнэбат “Дэд” байр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Гомбо “Гутгаар” байр, билльяардны төрөлд эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Нямдаваа “Тэргүүн” байр, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Сүхбат “Дэд” байр, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Мөнхбаатар “Гутгаар” байр, ширээний теннисний төрөлд цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Алтансүх “Тэргүүн” байр, үйлчлэгч Б.Долгорсүрэн “Дэд” байр, хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ “Гутгаар” байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр, багийн дүнгээр нэгдүгээр байранд орсон Замын цагдаагийн тасгийг цомоор шагнаж урамшууллаа.