/ / 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

      Тус хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны тайланг Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн иргэдэд тайлагнах арга хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00-17.00 цагт дүүргийн Соёл, урлагийн ордонд зохион явууллаа.

     Тайлангийн хуралд Налайх хотын захирагч Ш.Хаан, Дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэцогт нар болон дүүргийн 7 хорооны 120 иргэн, 70 алба хаагч тус тус оролцсон.

    Хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны тайланг “prezi” программаар иргэдэд танилцуулж, тайлантай холбогдуулан иргэдээс гаргасан албаны үйл ажиллагаа, камержуулалт, хөршийн холбооны тухай санал, хүсэлтүүдийг хүлээн авч хариулт өгч ажилласан.

    Хурлын үеэр хэлтсийн үйл ажиллагааг сурталчилсан самбарнуудыг байрлуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 56 ширхэг зурагт хуудас, 45 ширхэг гарын авлага, 63 ширхэг сэрэмжлүүлэг тарааж, техник хэрэгсэл, тусгай хэрэгслийг танилцуулж, алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулсан. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна