/ / "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” НЬ СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” НЬ СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийнхэв журам хамгаалах тасгаас “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” нь сэдэвт сургалт семинарыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дүүргийн дэлхийн Зөнтэй хамтран зохион байгууллаа.

Уг  арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Золжаргал, ахмад Баярбаясгалан нар “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт явууллаа.

Арга хэмжээнд дүүргийн 7 хорооны хамтарсан баг, хүүхэд хөгжлийн төв, 119-р сургуулийн түүх нийгмийн багш Нэргүй  зэрэг 86 хүн хамрагдсан.

Дүүргийн Дэлхийн зөн олон улсын байгууллагаас сурагчид сургуульдаа явах замдаа нохойд хазуулах, нохойноос айх явдал их гарч байгаа тул “Иргэн Та Нохойгоо уяж хэвшээрэй” гэсэн зурагт хуудас  сэрэмжлүүлэг 1000 ширхэгийг  хэвлүүлэн 7 хороодод тараан өгсөн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна