/ /

МЭНДЧИЛГЭЭ

Цагдаагийн байгууллагын үүрэг, зорилтыг ханган биелүүлж, эх орон, ард түмнийхээ энх амгалан, амар тайван байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, мэдлэг чадвараа харамгүй зориулж, хэлтсийнхээ түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмадууд, урьд өмнө нь ажиллаж байсан алба хаагч нар, бидний албан үүрэг гүйцэтгэх амаргүй үйлсийг ойлгон дэмжин тусалж ирсэн ард иргэд, мөр зэрэгцэн ажиллаж ирсэн мэргэжил нэгт та бүхнийхээ гэр бүл, төрөл төрөгсөд, хэлтсийн хамт олондоо хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, амьдралд тань аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөж мэндчилье.

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Налайх дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас манай байгууллагын үйл ажиллагааг дэмжин тусалж, алба хаагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг сайжруулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаад нийт бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархал илэрхийлье. 

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан ажил үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд, иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж, иргэдийнхээ амар тайван байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд амаргүй үүргээ цаашид нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна. 

Арван тавны цагдаагаар анх сууриа тавьж байсан Монголын Цагдаагийн байгууллагын өлмий бат, мэлмий тунгалаг, сүлд хийморь нь үеийн үед алдаршиж явах болтугай.

         

Хүндэтгэсэн,

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Ч.МӨНХБААТАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна