/ / НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2015 ОНЫ

1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2015.04.03.                                                                                                                   Налайх

 

 

Нэг. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүн:

 

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь 2015 онд Монгол улсын хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол шийдвэр, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөтөлбөр, төлөвлөгөө, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хангах бодлогын зорилтын хүрээнд 8 бүлэг, 72 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар батлуулан, мөн Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой менежерийн /32 заалт бүхий/ үр дүнгийн гэрээг байгуулан ажиллаж байна.

 

Хоёр. Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үр дүн:

 

Цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд 2015 оны эхний 03 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй  1309 гомдол мэдээлэл бүртгэгдэж, өмнөх оны үлдэгдэл 34, нийт 1343 гомдол мэдээлэл шалгагджээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 258 өргөдөл гомдол буюу 23,7 хувиар өссөн үзүүлэлттэй ачаалалттай ажилласан байна.

Бүх шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 321 байгаа ба үүнээс 157 буюу 48,9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, 163 буюу 50,7 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт  хүргүүлж, 1 буюу 0,3 хувийг нэгтгэж шалгасан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шийдвэрлэлтийн хугацаагаар нь авч үзвэл: 220 буюу 68.5 хувийг 5 хоногт, 101 буюу 31.4 хувийг 6-19 хоногт шийдвэрлэсэн байна.

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 955 байгаа ба 55 буюу 5,7 хувийг шийтгэврээр, 628 буюу 65,7 хувийг торгуулийн хуудсаар тус тус торгох, 140 буюу 14,6 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан, 132 буюу 13,8 хувийг баривчилж  шийдвэрлэсэн байна.

2015 оны эхний 3 сард тус хэлтэст иргэд байгууллагаас цагдаагийн албан тушаалтанд ирүүлсэн 27 өргөдөл, санал, гомдол хүлээн авснаас 27 буюу 100 хувь нь өргөдөл байна. 27 өргөдөл, гомдлоос 13 буюу 48,1 хувь нь ажилд орох суралцахыг хүссэн, 1 буюу 3,7 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 3 буюу 11,1 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 5 буюу 18,5 хувийг захиргааны чөлөө хүссэн, 1 буюу 3,7 хувь нь тэтгэвэр тэтгэмж, орон сууц хүссэн өргөдөл, 4 буюу 14,8 хувь бусад асуудлаар гаргасан гомдол тус тус эзэлж байна. Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл: 27 буюу 100 хувийг шийдвэрлэсэн байна.

 

Гурав. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн:

 

Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чиглэлээр:

2015 оны эхний 03 сарын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт 130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 44,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн 130 гэмт хэргийн 33 нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг байгаа ба 21 гэмт хэргийн сэжигтэнд ял сонсгож, хэргийн илрүүлэлт 63,6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус цагдаагийн хэлтэст энэ оны илрээгүй гэмт хэрэг 12 байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 73 буюу 56,1 хувийг хөнгөн, 46 буюу 35,3 хувийг хүндэвтэр, 5 буюу 3,8 хувийг хүнд, 6 буюу 4,6 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 44,4 хувьтай, хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 71,4 хувьтай байна.

2015 оны эхний 03 сарын байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагад 273400000 төгрөгийн хохирол учирч, хэрэг бүртгэлтийн шатанд 49600000  төгрөг буюу 78,6 хувийг, мөрдөн байцаалтын шатанд 162300000 төгрөг буюу 77,2 хувийг нөхөн төлүүлж, нийт хохирол нөхөн төлүүлэлт хэлтсийн хэмжээнд 77,5 хувьтай байна.

           

            2015 оны 1 улиралд мөрдөн байцаалтын ажиллагаанд шинээр 186 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч нийт 186 өргөдөл материал шалгаснаас 31-д эрүүгийн хэрэг үүсгэж, 75 өргөдлийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай, 4 өргөдлийг харьяаллын дагуу шилжүүлэн одоо 34 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            2015 оны 01 дүгээр сарын байдлаар 189 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 39 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 71 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг харъяаллийн дагуу шилжүүлсэн. Одоо 39 хэрэг мөрдөн байцаалтанд байна.

            Яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн 39 хэрэгт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгуулахаар мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичиж мэдэгдлийн мөрөөр зохиосон ажлын талаар 100 хувь бичгээр хариу авч ажилласан.

 

            2015 оны 1 дүгээр улиралд хэрэг бүртгэлтийн ажиллагаанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 253 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 84 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 143 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 10 гомдол мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлж, одоо 16 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байгаа ба нийт шалгасан гомдол мэдээллийн 98.03 хувийг шийдвэрлэсэнээс хуулийн анхны хугацаанд буюу 5 хоногт 178 гомдол мэдээллийг шалгаж, 59 гомдол мэдээлийг 19 хоногт шалгаж шийдвэрлэсэн нь гомдол мэдээллийн 75 хувийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд 110 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас 16 хэргийг яллагдагчаар татсан тогтоол батлуулахаар прокурорт шилжүүлж, 58 хэргийг хуулинд заасан үндэслэл журмаар хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийн харьяаллаар бусад газар шилжүүлсэн 12 хэргийг түдгэлзүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 18 хэргийн үлдэгдэлтэй байгаа ба энэ нь хуулийн анхны хугацаандаа шалгагдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг үүсгэсэн нийт хэргийн 46,6 хувь буюу 35 хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр:

Дүүргийн нутаг дэвсгэрт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүгнэлт хийж дүүргийн 7 хорооны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал гэмт хэргийн гаралтын судалгааг гарган гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг цэгт 24 цагаар хяналт тавьж ажиллах явган болон хөдөлгөөнт машинт эргүүлийн байршил, зураглалыг 7 хоног бүр шинэчлэн гаргаж эргүүлийг хүчийг зөв хуваарилан давхардсан тоогоор давхардсан тоогоор 75 алба хаагч өдөр шөнийн эргүүлд нийт 10540 удаа 15429 хүн цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 2181 захиргааны эрх зүйн зөрчил илрүүлж, нийт ЗХТХ-иар 43 иргэнийг 741000 төгрөгөөр, АСТТХ-иар 2 иргэн, 4 аж ахуйн нэгж байгууллагыг 960000 төгрөгөөр, ТХТХ-иар 7 350000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Үүнээс: Торгуулийн тасалбараар 2125 иргэнийг 8286000 төгрөгөөр, шийтгэвэрээр 52 иргэн, 4 байгууллага, аж ахуйн нэгжийг 2051000 төгрөгөөр тус тус торгож  захиргааны арга хэмжээ авсан.

            2015 оны 1-р улиралд насанд хүрээгүй иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 12 хэсэгчилсэн, 2 нэгдсэн арга хэмжээ, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 1 нэгдсэн, 7 хэсэгчилсэн арга хэмжээ, бусдын эд хөрөнгийг хулгайлах болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 1 нэгдсэн, 3 хэсэгчилсэн арга хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 4 нэгдсэн, 4 хэсэгчилсэн арга хэмжээ, садар самуунтай тэмцэх чиглэлээр 1 нэгдсэн, 7 хэсэгчилсэн арга хэмжээ, бусад 6 хэсэгчилсэн арга хэмжээ, нийт 9 нэгдсэн, 39 хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулсан.

         2015 оны 1 дүгээр улиралд “Буян Налайх“ телевизтэй хамтран дүүргийн хэмжээнд зохион явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн онцлог шалтгаан нөхцөл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын сэдвээр 6 удаа, дүүргийн ФМ-ээр 6 удаа ухуулга яриа хийж, орон нутгийн “Налайхын амьдрал” сонинд 12 удаа мэдээлэл нийтлүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж 215, сэрэмжлүүлэг 215, бусад зурагт хуудас 215 ширхэгийг òàðààí ажилласан.

2015 оны 1 дүгээр улиралд 1009 айл өрх, 886 аж ахуйн нэгжээр орж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг сурталчилсан бөгөөд хороодод үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, МУ-ын АСТТХ-ийг баримтлан ажиллах, нийтийн хамарсан баяр ёслолын үеэр байгууллагынхаа аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зэрэг нийт 6 төрлийн 278 мэдэгдэл шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн 176 буюу 63,3 хувьд нь хариуг авсан.

2015 оны 1-р улиралд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Эргүүл-Эрчимжүүлэлт” нэгдсэн, “Эргүүл-Эрчимжүүлэлт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж 58 албан хаагч давхардсан тоогоор 40 удаа буюу 464 хүн цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Арга хэмжээний хүрээнд 2 хэргийг таслан зогсоож, захиргааны зөрчлийн шинжтэй 178 дуудлага хүлээн авч, 148 зөрчил илрүүлж, гудамж талбайд зөрчил гаргасан 135 хүнд 675000 төгрөгний торгууль ногдуулж, хутга мэс 2 хурааж ЗХТХ-иар арга хэмжээ тооцож, 183 иргэнийг саатуулах байранд, 74 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, гудамж талбайд согтуугаар бүлэг бөөгнөрөл үүсгэсэн 615 хүнийг хууль сануулан тарааж, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгж, байгууллагыг давхардсан тоогоор 413 удаа, онцгой обьект 109-г шалгаж анхааруулга санамж өгч, 9 хүнийг шүүхээр баривчлуулж, 1 хүнийг архины албадан эмчилгээнд явуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 44 ширхэг санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан.

2015 оны 1 дүгээр улиралд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон хорихоос суллагдсан нийт 110 иргэнд хяналт тавьж ажилласнаас 17 иргэний хяналтын хугацаа дуусаж, одоо 95 хүнд хяналт тавин ажиллаж байна.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээний үр нөлөөг сайжруулан, цагдаагийн байгууллагын захиргааны хяналтанд байгаа хүмүүсээс дахин давтан гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХӨТЯ-Хяналт” хэсэлчилсэн арга хэмжээг явуулсан. Арга хэмжээний хүрээнд хяналтанд байдаг 93 иргэнд гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар ухуулга яриа, зөвлөмж өгч, дүүргийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн хийж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан буюу хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан шүүхийн шийтгэх тогтоол, захирамжийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотой санамжийг тэнсэн ялтай иргэдийн материалд хийж ажилласан.

Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Тамхины хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг Мэрэгжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн алба хаагч нартай хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шалгаж 22 санамж сэрэмжлүүлэг тараан, зөрчил гаргасан “Түмэн хишигтэн” хүнсний дэлгүүрийг тамхины хяналтын тухай хуулийн дагуу 50000 төгрөгөөр торгож ажилласан.

 “Сар шинэ“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян-Налайх” үйлчилгээний төв, 1-р хороонд байрлах түүхий эд, махны “Цайз”, архи согтууруулах ундаа худалдаалдаг 3 бөөний цэгт, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 107 аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүр, баар, зоогийн газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг хүргүүлж, эдгээр цэгүүдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын эргүүл гаргаж,  бэлэн мөнгө ихээр төвлөрсөн мөнгө барьцаалан зээлдүүлэх 7 газар, 10 шатахуун түгээх цэгүүдэд харуул хамгаалалтаа сайжруулах, сонор сэрэмжтэй байх талаар зөвлөгөө өгч, 3 төрлийн мэдэгдэл, сэрэмжлүүлэг тараасан.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, ялангуяа газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчих, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх çîðèëãîîð Ä¿¿ðãèéí Ìýðýãæëèéí Õÿíàëòûí õýëòýñòýé õàìòðàí “Уурхай” õýñýã÷èëñýí арга хэмжээг 2015 îíû 02 ñàðûí 05-íààñ 3 ñàðûí 05-íû ºäºð õ¿ðòýë çîõèîí áàéãóóëсан. Арга хэмжээний хүрээнд Îðøèõûí íóóð, 57-ð óêëîí çýðýã ãàçðààð зохих зөвшөөрөлгүй ам гарган ажиллаж байгаа 69 уурхайн амны эзэдтэй уулзан яриа хийж тэдгээр иргэдэд хууль бус үйл ажиллагаагаа зогсоох талаар 69 албан мэдэгдэл өгч ажилласан.

Садар самуунтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулсан “Хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт саун массажны төв, дэн, зочид буудал, караоке-баар болон ил талбай, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 49 газарт давхардсан тоогоор 11 удаа хяналт, шалгалт зохион байгуулж, 17 газарт албан мэдэгдэл хүргүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж ажилласан.

2015 оны 3 дугаар сарын 10-25-ны хооронд зохион явуулсан “Тамхи-Зөрчил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг давхардсан тоогоор 125 аж ахуйн нэгжид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалт хийн ажиллаж зориулалтын бус газар тамхи худалдан борлуулж байсан 1 зөрчил илрүүлэн тамхины хяналтын хуулийн дагуу 50,000 төгрөгөөр торгон хууль бусаар худалдан борлуулж байсан 7 хайрцаг тамхийг Дүүргийн Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэст улсын орлого болгуулахаар хүргүүлэв.

Улаанбаатар хотод 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд зохион байгуулагдах Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгуулагын парламентийн ассамблейн намрын ээлжит хурал болох гэж байгаатай холбогдуулан “Хяналт-Шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлодог, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг 3 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийн 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны хооронд ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 97,98,99 тоот албан мэдэгдлийг хүргүүлж ажилласан.

 

Архидан согтуурахтай тэмцэх ажлын чиглэлээр:

2015 оны 1-р улиралд согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдэж буй  гэмт хэрэг зөрчлийг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахын тулд дүүргийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ 4, хэсэгчилсэн арга хэмжээ 20-ийг тус тус зохион байгуулж ажиллалаа.

 “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ¯èëäâýð ¿éë÷èëãýýíèé õýëòýñ, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 1,2,3,4,7-ð õîðîîíû  ñîãòóóðóóëàõ  óíäàà  õóäàëäàí áîðëóóëäàã болон ò¿¿ãýýð ¿éë÷èëäýã 107 аж ахуйн нэгжийг шалгаж тогтоосон цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан 6 аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.8-д заасан үндэслэлээр 960,000 төгрөгний торгууль ногдуулж, 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зандан бүрд ÕÕÊ-íû õ¿íñíèé äýëã¿¿ðýýñ зохих шинжилгээний бичиг баримтгүй ñîãòóóðóóëàõ óíäàà õóäàëäàí áîðëóóëæ áàéñàí “Сайхан” нэрийн 0,5-ààð  ñàâëàãäñàí 25 øèë  àðõèйг ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний õýëòýñò шилжүүлсэн. 

            2015 оны 1,2-р саруудад дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн газартай хамтран “Архины албадан эмчилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж удаа дараа эрүүлжүүлэгдэж орчиндоо түгшүүр төрүүлдэг 7 иргэнийг Мааньт дах Согтуурах мансуурах донтой этгээдийг Албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газарт хүргүүлсэн.

            2015 оны 2 дугаар сард Дэлхийн Зөн монгол Налайх дах салбарын Олон улсын байгууллагатай хамтран удаа дараа эрүүлжүүлэгдэж архины хамааралтай болсон иргэдэд архины хор холбогдлыг таниулж, ахуйн хүрээн дэх архидалтыг багасгах улмаар архидан согтуурсны улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор дүүргийн 7 хорооноос 21 иргэнийг гэр бүлийн гишүүдийг оролцуулан “Архидан согтуурах явдлыг бууруулах” өдөрлөгийг зохион байгуулж явуулсан.

Ä¿¿ðãèéí õýìæýýíä ÌÓ-ûí àðõèäàí ñîãòóóðàõòàé òýìöýõ òóõàé õóóëü, Ñîãòóóðóóëàõ óíäàà õýòð¿¿ëýí õýðýãëýñýí ýòãýýäèéã àëáàäàí ýð¿¿ëæ¿¿ëýõ òóõàé õóóëийг хороо хариуцсан хэсгийн байцаагч болон хүүхдийн байцаагч нартай хамтран давхардсан тоогоор 125 байгууллага, аж ахуйн нэгжийн 1207 иргэнд сурталчилж, саатуулах байранд хүргэгдэн ирсэн 913 иргэнд зөвлөгөө өгч 4 сургуулийн давхардсан тоогоор 610 сурагчдад согтууруулах ундааны хор уршиг, хар тамхи, мансууруулах бодисын хор уршгаар ухуулга сурталчилгаа хийж, òºâèéí òåëåâèçýýð 1 óäàà, орон нутгийн телевизээр 4 удаа, орон нутгийн хэвлэлээр 7 хоног бүр тус тус ухуулга сурталчилгаа хийж, архидан согтуурахын хор уршигийн талаарх çóðàãò õóóäàñ 65 øèðõýãèéã, санамж зөвлөгөө 120 ширхэгийг, сэрэмжлүүлэг 270 ширхэгийг тус тус тарааж ажилласан.

Удаа дараа эрүүлжүүлэгдсэн болон захиргааны зөрчил гаргасан 81 иргэнийг МУ-ын ЗХТХ-ийн 21, 22-д зүйлд зааснаар 7-30 хоногийн хугацаатай баривчлуулж, 30.2-д зааснаар 1 иргэнийг, ЗХТХ-ийн 256-р зүйлд зааснаар 45 иргэнийг тус тус баривчлуулж, биеэ авч явах чадваргүй 22 иргэнийг ар гэрт нь, 35 иргэнийг асран хамгаалагчид нь тус тус хүлээлгэн өгч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  121 зөрчил илрүүлж, 92 иргэний эрхийг 6 сараас 2 жилийн хугацаатай хасуулж ñîãòóóðóóëàõ óíäàà õýòð¿¿ëýí õýðýãëýæ áóñäûí àìãàëàí òàéâàí áàéäëûã àëäàãäóóëж çºð÷èë ãàðãàñàí 913 иргэнийг саатуулах áàéðàíä  õ¿ëýýí àâч  ýì÷èéí ¿çëýã õèéæ саатуулах байрны ýì÷, öàãäàà íàðûí áàéíãûí õÿíàëòàí äîîð саатуулж, 703 èðãýíýýñ ÌÓ-ûí Õóóëü ç¿é Äîòîîä õýðãèéí ñàéä, Ñàíãèéí ñàéäûí õàìòàðñàí 2007 îíû 58/62 òîîò òóøààëààð áàòàëñàí ýð¿¿ëæ¿¿ëýõ áàéðíû ¿éë÷èëãýýíèé õºëñíèé õýìæýý, ¿éë÷èëãýýíèé õºëñ òºëºõ æóðìûí äàãóó 2,836,451 òºãðºãийг хóðààæ ñàíõ¿¿òýé òîîöîî хийсэн.

2015 оны 1-ð óëèðàëä АСТТХ зөрчсөн 6 çºð÷èë èëð¿¿ëæ 6 аж ахуйн нэгж áàéãóóëëàãûã 960,000 ìÿíãàí òºãðºãººð òîðãîн òîðãóóëийí àðãà õýìæýý àâ÷, удаа дараа зөрчил гаргасан 2 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох газар албан тоот хүргүүлж ажилласан.

“Архигүй Улаанбаатар” нэг сарын аяны хүрээнд орон сууцны нэг давхарт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт хийн ажиллахад архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр архи худалдан борлуулж байсан 1 зөрчил илрүүлж уг аж ахуйн нэгжийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.1-д зааснаар торгуулийн арга хэмжээ авч худалдан борлуулж байсан 62 шил архи буюу 28,97 литр архи, 23 лааз пиво буюу 11 литр пивийг улсын орлого болгуулахаар Дүүргийн Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэст улсын орлого болгуулахаар хүргүүлсэн.

 

Жижүүрийн шуурхай албаны ажлын чиглэлээр:

2015 оны 1-р улиралд жижүүрийн шуурхай алба нь иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс нийт гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1145 мэдээ мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 81, захиргааны зөрчлийн шинжтэй 1064 дуудлага мэдээлэл авсан байна. Нийт дуудлага мэдээллийн 1015-ийг 5-10 минутанд, 130-ийг 10-20 минутанд очсон. 81 удаа хэргийн газрын үзлэг хийснээс: 21 орон байранд, 40 олон нийтийн газарт, 20 гудамж талбайд, 9 цогцост, 23 авто замд хэргийн газрын үзлэг хийж, 21 гэмт хэргийн газар схем зураг үйлдсэн, 58 гарын дардас, эрэн сурвалжилсан хүн 6, эрэн сурвалжилсан тээврийн хэрэгсэл 6, 12 хүн, эд зүйлс эрэн сурвалжилснаас 5 эд зүйлс олдсон.     

 

            Хүүхдийн албаны ажлын чиглэлээр:

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 01 дүгээр улирлын байдлаар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй 5 хүүхэд бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд 1 буюу 1 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.

Хүүхдийн байцаагчийн бүртгэл судалгаанд 2015 оны 01 дүгээр улирлын байдлаар 7 хүүхэд бүртгэгдсэн ба үүнээс хараа хяналтгүй 1 хүүхэд, оршин суугаа газраасаа алга болсон 1 хүүхэд, төөрсөн 1 хүүхэд бусад бүртгэл судалгаанд 4 хүүхэд бүртгэгдсэн байна. Хараа хяналтгүй, оршин суугаа газраасаа алга болсон, төөрсөн 3 хүүхдийн оршин суух газрыг тус тус олж тогтоон эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан.

2014 онд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчил, өртөж хохирч байгаа нөхцөл байдалд 1 удаа үнэлэлт дүгнэлт өгч, хэлтсийн даргын зөвлөлийн хуралд танилцуулж, үүрэг чиглэл авч ажилласан. Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 119 дүгээр сургуулиас зохион байгуулсан ажлыг 1 удаа очиж шалган зөвлөгөө өгч ажилласан.

           Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулахаар 18 албан мэдэгдлийг 18 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хариуг хугацаанд нь авч, биелэлтэнд нь хяналт тавьж ажилласан.

           Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн 5 арга хэмжээ, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 1 удаа, садар самуунтай тэмцэх чиглэлээр 1 удаа, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 1 удаа, бусад чиглэлээр 2 удаа зохион байгуулж, эдгээрээс 3 арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.      

             Хууль эрх зүйн зөвлөгөөг 21 хүүхэд, 17 эцэг, эх, асран хамгаалагчид ганцаарчлан өгч, 603 хүнийг хамруулан 6 удаа ухуулга яриа хийж, ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн сургуулиудад 75 ширхэг зурагт хуудас, 80 ширхэг санамж, зөвлөгөө, 100 ширхэг сэрэмжлүүлэг, 88 ширхэг гарын авлагыг хэвлүүлж, олшруулан тараасан.

2015 оны 01 дүгээр улирлын байдлаар хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй ял хойшлогдсон насанд хүрээгүй 7 ялтанд хяналт тавьж ажилласнаас 2 ялтанд хувийн хэрэг шинээр нээж, хяналтанд авч, хяналтын хугацаа дууссан 2 ялтны хяналтыг зогсоож, одоо нийт 5 ялтанд хяналт тавьж ажиллаж байна.

            Төв аймгийн Цагдаагийн газрын Нэгдүгээр бүстэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг 1-2 дугаар курсын 138 оюутнуудад “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг, Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр 2 цагийн сургалт, яриа таниулгыг зохион байгуулж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, харилцан санаа бодлоо солилцож ажилласан.

             Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Амийн гол” төрийн бус байгууллагатай хамтран цагдаагийн хэлтсийн алба хаагчдын 2-14 насны 50 хүүхдийг хамруулан тэднийг урамшуулж, сэтгэлийн дэм, урам хайрлан эцэг, эх, асран хамгаалагчид нь хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Баяр хөөртэй хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдээс өөрсдийн авъяасаа үзүүлж, “Амийн гол” төрийн бус байгууллагын тэргүүн С.Нэргүй хүүхдүүдэд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, ирсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж өгсөн.

            Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж, Налайх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын сурагч, оюутнуудыг гэмт халдлагад өртөх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 02-р сард  зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд Налайх дүүрэгт интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагаа явуулдаг 8 газар, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 120 аж ахуйн нэгжийг 2 удаа шалгаж,  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр курсын 100 оюутнуудад “Гэмт хэргийн тухай ойлголт, түүний хор уршиг” сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан.

            Налайх дүүргийн хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийг садар самуун явдалд уруу татагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хяналт” нэгдсэн арга  хэмжээг зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн хэмжээнд саун-массажны төв, дэн, зочид буудал, караоке баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 газарт 9 офицер, 13 цагдаа 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хорооны 14 чиглэлд давхардсан тоогоор нийт 24 удаа 168 цагийн эргүүл, шалгалтыг зохион байгуулж, хороо хариуцсан хэсгийн байцаагч нар хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 147 аж ахуйн нэгж, байгууллагад давхардсан тоогоор нийт 2 удаа хяналт, шалгалт хийж ажилласан.

             Тус хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагтай хамтран Налайх дүүргийн хэмжээнд бага насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Бамбарууш цагдаа” 14 хоногийн аянг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, аяны дэвтэр, “Бамбарууш цагдаа”-г Налайх дүүргийн 119 дүгээр сургуульд хүлээлгэн өгч, 119 дүгээр сургуулийн 3-6 дугаар ангийн 110 хүүхдийг хамруулан “Замын хөдөлгөөний дүрмийн ойлголт, зам тээврийн осол, гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх нь” сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан.

            Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран Хүүхдийн хууль зүйн хорооны өмнөөс насанд хүрээгүй, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй 3 хүний ялыг хойшлуулах саналыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд хүргүүлсэн.

Налайх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд оршин суудаг зорилтот бүлгийн 58 эмэгтэйг оролцуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийн нэг өдрийн уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид өгөх зөвлөмж 58 ширхэгийг тараан хууль эрх зүйн зөвлөгөөг өгч ажилласан.

Дүүргийн 4 дүгээр Прокурорын газартай хамтран 2015 онд хэрэгжүүлэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2014 онд гэмт хэрэгт ихээр холбогдсон ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн 10-11 дүгээр ангийн 150 сурагчдыг хамруулан “Гэмт хэргийн тухай ойлголт, түүний хор уршиг” сэдвээр 1.00 цагийн сургалт зохион байгуулсан. 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны 107 дугаарын утсанд гомдол гарган Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн Налайх дүүрэгт оршин суудаг 2 эмэгтэйн гомдлыг тус цагдаагийн хэлтэс хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэн хорооны хамтарсан багтай хамтран эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд хүсэлт гарган 1 хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлуулах арга хэмжээ авсан. 

 

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын чиглэлээр:

            Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 1-р улиралд “Согтуу”, “Хамгаалах бүс”, “Автобусны зогсоол”, “Хяналт”, “Эмэгтэйчүүдийн баяр, хамгаалах бүс-согтуу”, “Цэргийн баяр-Согтуу-Эрхийн үнэмлэх” зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 19749 тээврийн хэрэгсэл шалгаж, 7756 зөрчил илрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн 140 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 1-д зааснаар 6 сараас 2 жилийн хугацаагаар хасаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг мөн хуулийн 25-р зүйлийн 6-д зааснаар шүүхээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16-р зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 113 тээврийн хэрэгслийг түр саатуулан, шийтгэврээр 5 хүнийг 190000 төгрөгөөр, бэлэн бус торгуулийн POLICEREADER багажаар 7549 хүнийг 63052000 төгрөгөөр, нийт 7554 хүнийг 63242000 төгрөгөөр торгож, Цагдаагийн нийтлэг үүргээр 11 зөрчил илрүүлж  ажилласан.

 

Дөрөв. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал:

 

Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” МУ-ын ЗГ-ын 2009 оны 143 тогтоолын хүрээнд байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор хэлтсийн үүдний байранд байгууллагын алсын хараа, уриа, эрхэм зорилго, зорилт, байгууллагын дотоод журам,  иргэдэд эрх зүйн чиглэлээр өөрийн эрх үүрэг, хууль эрхийн мэдлэг олгох зорилгоор хууль, өмгөөлөгчийн нэрс хаяг утасны жагсаалт, хохирогчийн эрх үүрэг, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд эрх зүйн туслалцаа хаанаас авах зэрэг материалууд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаандаа дагаж мөрддөг гол хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зэргийг хүлээлгийн өрөөний хананд байрлуулсан  самбарт байршуулсан.

Хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг сар бүрийн 05, 25-ны өдрүүдэд төлөвлөгөөний дагуу явуулж, зөвлөлийн хурлаар  шийдвэрлэсэн хүний нөөцийн болон сахилга ёс зүйн холбоотой шийдвэрийг зөвлөлийн хурал болсон өдрөөс 1-3 хоногт багтаан өглөөний мэдээлэл дээр бие бүрэлдэхүүнд хэлтсийн даргын тушаалыг тогтмол уншин танилцуулж  хэвшсэн.

Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд лед дэлгэц байрлуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, зорилгоор байгууллагын цахим хуудас, facebook хуудас нээн ажиллаж байна.

Монгол улсын хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу 2014 оны үйл ажиллагааныхаа тайланг дүүргийн иргэдэд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, иргэдээс санал асуулга авч, алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлсэн.

 

Төсөв санхүүгийн ил тод байдлын хүрээнд:

Тус цагдаагийн хэлтэс нь 2015 оны 01 дүгээр улиралд төвлөрсөн төсвийн санхүүжилт 257.275.100 төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэлээр 257.275.100 төгрөгийн урсгал санхүүжилт 100 хувьтай байна.

Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 2,311,500 төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэл 3.995.150 төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 1.083.650 төгрөг буюу 1,6 дахин нэмж оруулсан байна.

2015 оны 01-р улиралд үнэ төлбөргүй хүлээн авсан үндсэн хөрөнгө байхгүй болно.

Цалин хөлс болон бусад нэмэгдлийн зардалд 231,000,000 төгрөгийг зарцуулаад байна. Мөн бараа ажил үйлчилгээний 21,670,200 төгрөг төсөвлөснөөс 21,376,200 төгрөгийг зарцуулж 98,6 хувийн зарцуулалттай ажиллалаа.

Бичиг хэргийн зардалд 1,397,400 төгрөг, шуудан харилцаа холбооны зардалд 480,000 төгрөг, гэрэл цахилгааны зардалд 1,350,000, Түлш халаалтын зардалд 6.121.539,21 төгрөг, Тээвэр шатахууны зардалд 5,949,900 төгрөг, Цэвэр бохир усны зардалд 494,000 төгрөг, дотоод албан томилолт 156,000 төгрөг, Хоолны зардалд 3.337.152 төгрөгийг, болон аж ахуйн зайлшгүй шаардлагатай бараа материалыг Номондоо, М.Ц Холбоо, Инкона Налайх эрэг газруудаас хямд өртөгтэй, ажил үйлчилгээний шаардлага хангахуйц бүтээгдэхүүнийг сонгон худалдан авч байна.

            Оны өмнөх үлдэгдэл өр 2,777,003 төгрөг, 2015 оны өглөг 14,604,691 нийт 16,058,872  төгрөгийн өглөгтэй санхүүгийн мэдээ тайлан гарлаа.

Өглөг нэмэгдсэн шатгаан нь цалингийн сан дутагдалтай хуваарилагдаж татварын хэлтэст ХХОАТ-ын өр үүссэнтэй холбоотой.

Өмнөх оны өглөгөөс урсгал засварын 1,456,000 төгрөгийг, шатахууны 923,093 төгрөг, нийт 2,379,090 төгрөгийн өглөгийг Улаанбаатар хотын цагдаагийн газар албан бичгээр өгч өглөг барагдуулсаныг хоорондын тооцоогоор данс бүртгэлдээ тусгалаа. Өглөг үүсээд байсан цэвэр бохир усны 119563 төгрөгийг хэмнэлттэй байгаа түлш халаалтын зардлаас зохицуулалт хийж өглөгөө хаасан.

2015 оны 03 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр дүүргийн төсөвт төвлөрүүлэх хүү торгуулийн орлогын төлөвлөгөөний дагуу УБ-хотын цагдаагийн газраас өссөн дүнгээр 176,000 төгрөгийн торгуулийн хуудасыг  дотоод санхүүжилт /13030603/ тооцоогоор авч ЦЕГ-ын даргын 32 дугаар тушаалын дагуу торгох эрхбүхий  65 алба хаагч бүртэй нэг бүрчлэн тооцоог хийж торгуулийн тасалбараар 6.170.000 төгрөг, шийтгэрийн хуудсаар 2.081.000 төгрөг нийт 8.251.000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Байгууллагын хөрөнгийн тайланг шинэчлэгдсэн онлайнаар шивж Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Болормаад балансын тулгалт хийж  хөрөнгийн тайланг  хугацаанд нь өгсөн.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын www.ub.police.gov.mn цахим хуудасны “Мэдээллийн ил тод байдал” бүлэгт өөрийн байгууллагын мэдээллийг оруулах шинэ хуудсыг холбуулахаар Үндэсний дата төвийн мэргэжилтэнтэй холбогдож шинээр сайт нээж ажилласнаар санхүүгийн мэдээлээ  нээлттэй оруулж байна.

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын 2 дугаар хавсралтыг сар бүр мэдээний хамт байгууллагын цахим х

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна