/ / ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА.

ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА.

Тус хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгатай хамтран цагдаагийн байгууллагын түүх, уламжлал, алдар гавьяаг мөнхжүүлэх, сурталчлан таниулах, бие бүрэлдэхүүний албандаа хандах эерэг хандлага, бахархал, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгийг нийт алба хаагч, ажилтан, тэдний гэр бүлийн хүмүүс, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллийг оролцуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 4 дүгээр сард төрсөн өдөр тохиож буй 9 алба хаагчид баярын мэнд хүргэн, хэлтсийн алба хаагчид бие биедээ магтаалын үгээ хэлэн, талархал илэрхийлж, тус хэлтсийн 8 алба хаагчийн гэргийгээс бичиж ирүүлсэн “Сэтгэлийн илгээмж” /видео захидал/-ийг эздэд нь дамжууллаа.
Чуулгын бүжигчид хэлтсийн гадна талбайд “Монгол төрийн цагдаа” дууны аялгуунд бүжиг заан алба хаагчид идэвхтэй оролцлоо.
Хамтын ажиллагааны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Налайх шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвийн ажилтнууд болон алба хаагчдын 15 хүүхэд суралцдаг ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн сурагчдад зориулсан арга хэмжээг зохион байгуулж, дурсгалын зүйл гардуулан, урлагийн хэсэгчилсэн тоглолт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг сурталчиллаа.
Ажил, амжилтаараа хамт олноо манлайлан ажиллаж буй, Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Түвшинбаяр, түүний гэргий Н.Золцэцэг нарт хэлтсийн байранд, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Мөнхтулгын гэрт нь, Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Баттулгын гэргий О.Мөнхдэлгэрт зориулсан “Талархал” ажиллагааг 279 дугаар цэцэрлэгт буюу ажлын байранд нь зохион байгуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг өргөн барьж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн цагдаагийн музейн виртуал үзмэрийг 80 алба хаагч, ажилтан, тэдний гэр бүл, иргэдэд үзүүлж үйлчиллээ.
Чуулгын уран бүтээлчдийн нэгдсэн “Үргэлж таньтай хамтдаа” бүрэн хэмжээний тоглолтыг Налайх дүүргийн уурхайчдын соёлын ордонд зохион байгуулж, дүүргийн төрийн алба хаагчдад толилуулав.
“Үргэлж таньтай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөг, урлагийн тоглолтын талаар алба хаагчид, тэдний гэр бүл, иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, тус чуулгыг дахин урьж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна