"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.
Тус Цагдаагийн хэлтсээс "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 29 алба хаагч ерөнхий боловсролын 7 /улсын 5, хувийн 2/, цэцэрлэг 13 /улсын 8, хувийн 5/, нийт 20 боловсролын байгууллагын 2021-2022 оны хичээлийн жилийн эхний өдөр сурагч, хүүхдүүдээ хүлээж авах үед хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулиудын "School Police" эргүүлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 8656 сурагч, цэцэрлэгт 2520 хүүхэд хамрагдаж байна.
Нийт багш нартаа болон сурагч хүүхдүүддээ, хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.