/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Олон нийтийн цагдаагаар хуульд заасны дагуу 20 нас хүрсэн, Хөдөлмөрийн хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насны дээд хязгаарт хүрээгүй, ял шийтгэлгүй, Налайх дүүрэгт оршин суудаг, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 203 тоот өрөөнд бүртгэж байна.

Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
1. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
3. 3 үеийн түүх; / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
5. Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
6. Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8. Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.
9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа судалгаанд 5-8 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болно.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалтын мэдээллийг nalaikh.police.gov.mn цахим сайт, nalaikh facebook хаягууд дээр тус тус байршуулсан болно.

Шалгалттай холбоотой асуудлаар 92099979 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна