/ Шилэн данс / Тайлан баланс / ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсээс хугацаат цэргийн алба хаагчид халагдаж байгаатай холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын АХЛАГЧ АЛБАН тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН, БҮРЭН ДУНД БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ БОЛОВСРОЛТОЙ иргэдийг сонгон шалгаруулахаар зарласан байна.

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолоочоор ажиллах сонирхолтой дээрх шаардлагыг хангасан иргэд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор тус цагдаагийн хэлтсийн 203 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Холбогдох утас: 9209-9979

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна