/ Шилэн данс / Тайлан баланс / Иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү

Иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү

                                       

Налайх дүүргийн хэмжээнд ойрын хэд хоног их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг 2019.08.05-ны өдрийн 22:00 цагаас тодорхойгүй хугацаанд хаасантай холбогдуулан Замын цагдаагийн тасгийн алба хаагчдыг хэсэгчилсэн түргэн цугларалтыг зарлаж, алба хаагчдыг үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Мөн Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн  хошууч Э.Мэндсайхан "Ц-111" дохиогоор хэлтсийн бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд шилжүүлж, алба хаагчдыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн 1, 6-р хороо Туул голын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгүүлж, санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна