/ / “Элэг бүтэн Монгол-2020” зорилтын хүрээнд тус хэлтсийн алба хаагчид элэгний В, С вирусны илрүүлэг, шинжилгээнд хамрагдлаа

“Элэг бүтэн Монгол-2020” зорилтын хүрээнд тус хэлтсийн алба хаагчид элэгний В, С вирусны илрүүлэг, шинжилгээнд хамрагдлаа

“Элэг бүтэн Монгол-2020” зорилтын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах удирдамжийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн Ёс журмын тасгийн хөдөлмөр аюулгүй байдлын байцаагч, хүний их эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Төгөлдөр, сувилагч, цагдаагийн дэд ахлагч Т.Мөнхцэцэг, Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хөдөлмөр аюулгүй байдлын байцаагч, хүний их эмч, цагдаагийн дэслэгч Г.Тамир, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Сувилахуйн албаны захирал А.Мөнхтуяа, ахлах сувилагч Б.Оюунхишиг нар тус цагдаагийн хэлтсийн 79 алба хаагчдыг элэгний В, С вирусны илрүүлэг, шинжилгээнд хамруулан ажилласан. Шинжилгээгээр С вирус илэрсэн алба хаагчдыг тоолуулах шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, идэвхжлээс шалтгаалан эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна