/ / "Фото эргүүл" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан тухай

"Фото эргүүл" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан тухай

“Фото эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулдаг иргэдийн бүртгэлийг хийх, архины албадан эмчилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 10 хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллалаа.

Архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэсэн 15 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулж, дахин архи согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан 6 иргэнийг эрүүл мэндийн үзлэг хамруулан Багахангай, Налайх дүүргийн шүүхээр Согтуурах мансуурах донтой этгээдийн захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар архины албадан эмчилгээнд хамруулсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна