/ / ТА ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА БОЛОХ УУ❓

ТА ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА БОЛОХ УУ❓

Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 28 -ны өдрийг хүртэл бүртгэж, 03 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

1. Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх

2. Иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ял шийтгэлгүй иргэдийг судалгаанд хамруулах

3. Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй.

Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авч очихыг зөвлөх;

4. Шалгалттай холбоотой мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах;

5. Шаардлага хангасан материалыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлэх

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

1. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

3. 3 үеийн түүх; / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /

4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

5. Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;

6. Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

8. Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/

9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт

10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;

11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/


Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалтын мэдээллийг www.nalaikh.police.gov.mn цахим хаяг болон цагдаагийн хэлтсийн www.facebook.com/nalaikh.police.gov.mn/ facebook хаягууд дээр тус тус байршуулсан болно.

Шалгалттай холбоотой асуудлаар цагдаагийн хэлттсийн Хүний нөөцийн мэргэжилтний 99861623 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.


                                                   НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна