/ / "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээн боллоо

"Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээн боллоо

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор дүүргийн Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон явагддаг “Ногоон гэрэл-Цагаан шугам ” тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгууллаа. 
Тэмцээнд дүүргийн төрийн өмчийн 5 сургуулийн 5 баг оролцсон бөгөөд тэмцээний 3-р байрыг Эрдмийн Оргил ЦС-ийн “Дөл”, 2-р байрыг Голомт ЦС-ийн “Хүчит шонхор” тэргүүн байрыг 109-р бага сургуулийн “Гэрлэн дохио” баг тус тус эзэлж Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 109-р бага сургуулийн “Гэрлэн дохио” баг оролцох эрхээ авлаа. Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна