/ / "Хишиг өдөр-Цагдаа мөрдөстэй иргэдийн төлөөлөгч"

"Хишиг өдөр-Цагдаа мөрдөстэй иргэдийн төлөөлөгч"

Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулж буй "Эргүүл" дэд хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд сурталчилж, дүүргийн иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор "Хишиг өдөр-Цагдаа мөрдөстэй иргэдийн төлөөлөгч" арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.


Уг арга хэмжээнд дүүргийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг биеэр мэдэрч, тулгамдаж байгаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх зорилгоор Налайх дүүргийн Иргэдийн хурлын дарга, тэргүүлэгч нар болон дүүргийн засаг даргын орлогч нар хамрагдан жижүүр, эргүүл, хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэн ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна