/ / 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ИРГЭДЭД ТАВЬЛАА

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ИРГЭДЭД ТАВЬЛАА

       Тус цагдаагийн хэлтэс нь 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-д заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хэлтсийн хурлын танхимд зохион байгуулж, тайлангийн хуралд дүүргийн 7 хорооны 82 иргэнийг урьж  оролцуулав.

       Хэлтсийн тайланг иргэдэд тавихдаа “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-д зааснаар гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилтай холбоотой мэдээлэл, сургалт, сахилга, ёс зүйн дүрмийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн тайлан, төсвийн төсөл, зарцуулалт, санхүүгийн тайлан, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ зэргийг тусгасан мэдээллийг бэлтгэж тайлагналаа.

     Тайлангийн үеэр тасаг тус бүр үйл ажиллагаагаа сурталчилсан мэдээллийн самбаруудыг байрлуулж, тус дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, зонхилон үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хэлтсийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн явц үр дүн зэрэг мэдээллүүдийг багтаасан зураглал, шторк зэргийг бэлтгэн иргэдэд сурталчилсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна