/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэж, мөн сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотын харъяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй байх.

Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй.

 Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  1.   Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  3. 3 үеийн түүх;  / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн  гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
  4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  5. Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
  6. Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  8. Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
  9.  Урьд нь ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
  10. Сүүлийн 3 сарын  хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
  11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа/ судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/

             Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болно.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүллэх үүрэгтэй.

Шалгалтын мэдээллийг nalaikh.police.gov.mn цахим сайт, nalaikh facebook  хаягууд дээр тус тус байршуулсан болно.

Шалгалттай  холбоотой асуудлаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн /205 тоот өрөө/  лавлагаа, мэдээлэл авч, бүртгүүлнэ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна