/ / "Гэр бүлийн өдөр"-ийг амжилттай зохион байгуулж ажиллаа.

"Гэр бүлийн өдөр"-ийг амжилттай зохион байгуулж ажиллаа.

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч нар "Гэр бүлийн өдөр"-ийг амжилттай зохион байгуулж ажиллаа. Тус өдөрлөгөөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ар гэрийнхэнтэй уулзалт зохион байгуулж тасгийн бие бүрэлдэхүүний танилцуулга, цагдаагийн байгууллагын онцлог, нөхцөл байдал, хувцас хангалт, цалин, сахилгын арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, цаашид хийх ажил болон ар гэрийнхэнээс бичгээр болон амаар санал хүсэлтийг нь авч ажилласан. Мөн уулзалтын үеэр алба хаагчдынхаа арын албыг дааж үлддэг гэр бүлийнхэнд нь талархал гардуулж, 4 алба хаагчийн гэр бүлийг шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна